Jury

Зургадугаар бүлэг. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль 44 дүгээр зүйл. Дуудлагын худалдааг дахин явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1996-05-27
Мөрдөж эхэлсэн
1996-10-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

1.Энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4/ , 42 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр дуудлагын худалдаа явагдаагүй буюу хууль зөрчин явуулсанд тооцсон , түүнчилэн 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар удаахь оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уул худалдааг дахин явуулна.

/Энэ хэсэгт 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ .

2.Дуудлагын худалдааг дахин явуулах тухай шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргах бөгөөд дахин дуудлагын худалдаа явуулах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдээлнэ. Дуудлагын худалдаа дахин явуулахдаа энэ хуульд заасан журмыг баримтална.

/Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.