Jury

Хоёрдугаар бүлэг. Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх байгууллага, түүний ажилтны эрх, үүрэг, цагдан хорих нөхцөл, журам

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 12 дугаар зүйл. Хорих байрны хамгаалалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Нийслэл дэх цагдан хорих төвийн гадуур болон дотуур харуул хамгаалалтыг хорих байгууллагын ажилтны хүчээр хариуцан гүйцэтгэнэ. Бусад хорих байрыг хорих байгууллагын албан хаагчид хамгаална.

/Энэ хэсгийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12.2.Хорих байрны хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, теле хяналтын хэрэгсэл болон нохой ашиглаж болно.

12.3.Хамгаалалтын ажилтан галт зэвсэг, бусад тусгай хэрэгслээр хангагдах ба тэдгээрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.4.Харуул хамгаалалтын ээлж солигдох бүрт хоригдсон этгээд нэг бүрийг тогтоол, захирамжтай нь тулгаж бүртгэн хүлээлцэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.