Jury

Гуравдугаар бүлэг. Хоригдсон этгээдийн эрх, үүрэг, түүнийг хэрэгжүүлэх

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 24 дүгээр зүйл. Ахуйн хангамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Хоригдсон этгээд нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдана.

24.2.Хорих байрны өрөө нь нэг хүнд 2, 5 ба түүнээс дээш хавтгай дөрвөлжин метр талбай ногдохоор байна.

24.3.Хорих байр нь агааржуулах төхөөрөмжтэй байна.

24.4.Хоригдсон этгээдэд хорих байрны захиргаанаас хучлага, дэвсгэр, аяга, халбага тавьж олгоно.

24.5.Хоригдсон этгээд нь аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад ном, сонин, сэтгүүлийг хорих өрөөндөө байлгаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.