Jury

Гуравдугаар бүлэг. Хоригдсон этгээдийн эрх, үүрэг, түүнийг хэрэгжүүлэх

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 18 дугаар зүйл. Хоригдсон этгээдийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

18.1.Хоригдсон этгээд дараахь үүрэгтэй:

18.1.1.хорих байрны дотоод журмыг чанд сахиж, хорих байрны ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

18.1.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг сахих;

18.1.3.хорих байрны ажилтныг ажил, үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байх;

18.1.4.хуурамчаар өвчилсөн, эрүүл мэнд болон бие эрхтэндээ санаатайгаар хохирол, гэмтэл учруулсан бол эмчилгээний зардлыг хувиасаа төлөх;

18.5.хорих байрны эд зүйлийг эвдэж гэмтээх, нууцаар худалдаа, наймаа хийх зэрэг зөрчил гаргахгүй байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.