Jury

Гуравдугаар бүлэг. Хоригдсон этгээдийн эрх, үүрэг, түүнийг хэрэгжүүлэх

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 26 дугаар зүйл. Мөнгө гуйвуулах, эд зүйл хүлээн авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

26.1.Хорих байрны захиргаа хоригдсон этгээдээс хураан авсан мөнгийг сери, дугаар, дэвсгэртээр нь бүртгэж, өөрийн санхүүд хадгалж, түүний зөвшөөрлөөр садан төрөл, бусад хүмүүст гуйвуулж болно.

26.2.Эмчийн зөвшөөрсөн эм, тариаг хорих байрны захиргаа өөрөө бүрэн хэмжээгээр хангаж чадахгүй бол тухайн хоригдсон этгээдийн ар гэрээс зохих хэмжээгээр авч хэрэглэж болно.

26.3.Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болох хүнсний зүйл, зэвсгийн чанартай эд зүйлийг хоригдсон этгээдэд дамжуулахыг хориглоно.

26.4.Үзлэгээс нуусан, эсхүл хадгалах, ашиглахыг хориглосон хүнсний болон бусад зүйлсийг нэвтрүүлсэн буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.