Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хоригдсон этгээдийг хорих өрөөнүүдэд хуваарилах, ганцаарчлан хорих, хорих байранд гарсан зөрчлийг арилгах

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 40 дүгээр зүйл. Тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

40.1.Тусгай хэрэгсэлд дараахь төрлийн хэрэгсэл хамаарна:

40.1.1.резинэн бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;

40.1.2.гав;

40.1.3.албаны нохой;

40.1.4.усан хөөрөг болон хуягт машин.

40.2.Дараахь тусгай хэрэгслийг дор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

40.2.1.резинэн бороохой, албаны нохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүрийг энэ хуулийн З9-д заасан зөрчлийн үед;

40.2.2.гавыг энэ хуулийн 39.1.1, 39.1.4-д заасан зөрчлийн үед;

40.2.3.усан хөөрөг болон хуягт машиныг энэ хуулийн 39.1.2, 39.1.3-т заасан зөрчлийн үед хэрэглэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.