Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хоригдсон этгээдийг хорих өрөөнүүдэд хуваарилах, ганцаарчлан хорих, хорих байранд гарсан зөрчлийг арилгах

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 35 дугаар зүйл. Хоригдсон этгээд учруулсан хохирлоо хариуцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

35.1.Хоригдсон этгээд нь хорих байрны эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг иргэний хууль тогтоомжид заасан журмаар төлнө.

35.2.Учруулсан хохирлын хэмжээг хорих байрны даргын тогтоолоор тогтооно. Тогтоолыг уг этгээдэд танилцуулж, гарын үсэг зуруулах бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхэд гомдол гаргаж болно.

35.3.Хоригдсон этгээд учруулсан хохирлоо сайн дураараа төлөхөөс татгалзвал хорих байрны захиргаа шүүхэд нэхэмжлэл гаргана.

35.4.Хохирлыг хоригдсон этгээдийн садан төрөл, бусад хүмүүс барагдуулж болно.

35.5.Хохирол учруулсан этгээд хохирлыг барагдуулалгүйгээр ял эдлүүлэх байгууллагад шилжсэн тохиолдолд хорих байрны захиргаа нь энэ тухай тухайн байгууллагад мэдэгдэж, ялтны хөдөлмөрийн хөлс болон бусад орлогоос хохирлыг төлүүлнэ.

35.6.Хохирол учруулсан этгээд хохирлыг барагдуулалгүйгээр хорих байрнаас суллагдсан тохиолдолд хорих байрны захиргаа нь ердийн журмаар нэхэмжлэл гаргана.

35.7.Хохирогдсон этгээдэд хорих байрны захиргааны буруугаар эд материалын хохирол учирсан бол хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.