/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.1.Хоригдож байгаа өсвөр насны хүнийг ахуй нөхцөлийн хувьд сайжруулсан байранд байлгаж, түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.2.Өсвөр насны хүний өдөр тутмын салхинд гарах хугацаа нэг цаг ба түүнээс дээш байна.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.3.Цагдан хорих шийдвэрийг биелүүлэх байгууллага нь хоригдож байгаа өсвөр насны хүнд зориулсан сургалт зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/