Jury

Тавдугаар бүлэг. Бусад зүйл

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль 43 дугаар зүйл. Хоригдсон этгээдийг суллах үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1999-07-01
Мөрдөж эхэлсэн
1999-08-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

43.1.Дараахь байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хоригдсон этгээдийг суллах үндэслэл болно:

43.1.1.хуульд заасан журмын дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж;

43.1.2.прокурорын болон прокуророор батлуулсан мөрдөгчийн тогтоол;

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.1.3.хуульд заасан хорих хугацаа нь дууссан этгээдийг суллах тухай хорих байрны даргын, эсхүл прокурорын тогтоол.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.