10.1.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.1.1.нислэгийн үйл ажиллагааг хариуцсан нэгжтэй байх;
10.1.2.шалгагч зэрэглэлтэй нисгэгч, инженерийг томилох, чөлөөлөх;
10.1.3.Улсын нисэхийн багц дүрэм болон агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс гаргасан дүрэм, зааврын дагуу нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх;
10.1.4.нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулах;
10.1.5.нисэхийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн бүрэлдэхүүнийг сургах, хүний нөөцийг бүрдүүлэх;
10.1.6.энэ хуулийн 4.1.3-т зааснаас бусад улсын агаарын хөлөг, түүний нисэх багийн амь нас, эрүүл мэндийг даатгуулсан байх;
10.1.7.энэ хуулийн 14.1.2, 14.1.3, 14.1.4-т заасан нислэг үйлдэхэд зорчигчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн даатгалыг гэрээ байгуулагч тал хариуцах.
10.2.Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага нисэх онгоц, нисдэг тэрэгний дадлагажууртай байж болно.
10.3.Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болно.
10.4.Улсын агаарын хөлгийн засвар, техникийн үйлчилгээ болон нисэх баг, инженер техникийн бүрэлдэхүүний сургалтын тодорхой хэсгийг эдийн засгийн үр ашиг, чанар, аюулгүй байдлыг харгалзан дотоод болон гадаадын гэрчилгээжсэн хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд түүнд тавигдах шаардлагыг Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулна.