Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын нисэхийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Улсын нисэхийн тухай хууль 8 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-03

8.1.Улсын нисэхийн үйл ажиллагаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтад байна.

8.2.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.2.1.улсын нисэхийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;

8.2.2.улсын нисэхийн хяналт, зохицуулалтыг тасралтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нисэхийн мэргэжлээр бэлтгэгдсэн хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх;

8.2.3.улсын нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалттай холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох;

8.2.4.улсын агаарын хөлөг, түүний бүрдэл хэсгийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нисэхийн мэргэжлийн үнэмлэх, зэрэг, зэрэглэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах;

8.2.5.улсын нисэхийн аэродромыг бүртгэх, гэрчилгээжүүлэх;

8.2.6.нислэгт тэнцэх чадварын гэрчилгээний хугацаа дууссан, нислэгт тэнцэх чадвараа алдсан улсын агаарын хөлгийн нислэгийг зогсоох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

8.2.7.улсын нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалттай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх;

8.2.8.Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулагдаагүй нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тодорхой хугацаатай шийдвэр гаргах, холбогдох этгээдэд мэдээлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.