Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын нисэхийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Улсын нисэхийн тухай хууль 6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-03

6.1.Засгийн газар улсын нисэхийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.улсын нисэхийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, улсын нисэхийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

6.1.2.улсын нисэхийн эрэн хайх, аврах ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлэх;

6.1.3.улсын нисэхийн аэродром байгуулах, өөрчлөх, шилжүүлэх, татан буулгах, хамтран ашиглах асуудлыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын санал болгосноор Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх;

6.1.4.улсын нисэхийн нисгэгч, инженер, техникч болон нисэхийн тусгай мэргэжлийн жагсаалт, тэдний хөдөлмөрийн хөлсний ерөнхий үнэлгээ, тусгай нэмэгдлийг тогтоох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.