Jury

Хоёрдугаар бүлэг. Улсын нисэхийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Улсын нисэхийн тухай хууль 7 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-03

7.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.Улсын нисэхийн багц дүрмийг батлах;

7.1.2.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох, чөлөөлөх;

7.1.3.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах;

7.1.4.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комиссыг томилох;

7.1.5.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын нисэхийн хяналтын байцаагч нисгэгч, инженерт хяналт шалгалт явуулах эрх олгох;

7.1.6.энэ хуулийн 15.2, 17.2-т заасан журмыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

7.1.7.улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нисгэгч, нисэхийн тусгай мэргэжлийн бүрэлдэхүүний нислэгийн цагийн үнэлгээ, зэрэг, зэрэглэлийн нэмэгдлийг тогтоох.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.