Jury

Дөрөвдүгээр бүлэг. Улсын агаарын хөлөг, түүнд хамаарах үйл ажиллагаа

Улсын нисэхийн тухай хууль 14 дүгээр зүйл. Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-03

14.1.Улсын агаарын хөлгийн нислэг дараах ангилалтай байна:

14.1.1.байлдааны үүргийн нислэг;

14.1.2.онцгой үүргийн нислэг;

14.1.3.тусгай үүргийн нислэг;

14.1.4.захиалгат нислэг;

14.1.5.сургууль-байлдааны нислэг;

14.1.6.шалгалт, туршилтын нислэг;

14.1.7.сургууль-дадлагын нислэг;

14.1.8.олон улсын нислэг.

14.2.Энэ хуулийн 14.1.1, 14.1.5-д заасан нислэгийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын баталсан дүрмээр зохицуулна.

14.3.Улсын агаарын хөлгөөр захиалгат нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хууль болон холбогдох дүрмийг баримтална.

14.4.Улсын агаарын хөлгийг агаарт болон газарт шалгах, засвар, техникийн үйлчилгээ, тоног төхөөрөмж суурилуулсны дараа шалгалт, туршилтын нислэг үйлдэнэ.

14.5.Энэ хуулийн 14.1.2, 14.1.3, 14.1.4-т заасан нислэг, түүнтэй холбогдон гарах зардлыг тухайн захиалагч тал хариуцна.

14.6.Энэ хуулийн 14.1.2-т заасан нислэгийн аюулгүйн хамгаалалтыг хангах асуудлыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хамтарсан журмаар зохицуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.