9.1.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага улсын нисэхийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх зөвшөөрөлд хяналт тавих;
9.1.2.онцгой үүргийн нислэгийн зөвшөөрөл олгох;
9.1.3.байлдааны үүргийн, сургууль-байлдааны үүргийн нислэгийг төлөвлөж, гүйцэтгэх;
9.1.4.улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөнд хяналт тавих;
9.1.5.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
9.1.6.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.14-т заасан зөвшөөрлийг олгох.