11.1.Улсын нисэхийн багц дүрмээр дараах харилцааг зохицуулна:
11.1.1.улсын агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох;
11.1.2.нисэхийн мэргэжлийн үнэмлэх, зэрэг, зэрэглэл, эрүүл мэндийн гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах;
11.1.3.улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх;
11.1.4.нисэхийн инженерийн албыг зохион байгуулах;
11.1.5.улсын нисэхийн аэродромын бүртгэл, ашиглалт, хангалтыг зохион байгуулах;
11.1.6.улсын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавих;
11.1.7.улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах;
11.1.8.эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх;
11.1.9.улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах;
11.1.10.нислэгийн дадлагажуурын цогцолборыг ашиглах;
11.1.11.цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх хэрэгсэл, түүний удирдлагын системийг бүртгэх, гэрчилгээжүүлэх, ашиглах, хяналт тавих.