Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль нь 2023-07-07-нд батлагдсан, 20 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

20 зүйл

Хоёрдугаар бүлэг Тэтгэвэр, тэтгэмж, шимтгэлийн төлбөр

10 зүйл
  1. 4 дүгээр зүйлДаатгуулагчид олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт
  2. 4¹ дүгээр зүйлСуурь тэтгэвэр олгох
  3. 5 дугаар зүйлХөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх, тэтгэврийн хэмжээ
  4. 6 дугаар зүйлХөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох
  5. 7 дугаар зүйлТэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх, хэмжээ, олгох хугацаа, тэтгэврийг нөхөн олгох нөхцөл
  6. 8 дугаар зүйлТэтгэврийн доод хэмжээ
  7. 9 дүгээр зүйлХөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ, олгох хугацаа
  8. 10 дугаар зүйлНас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ
  9. 11 дүгээр зүйлТэтгэвэр, тэтгэмж авах өргөдөл гаргах, түүнийг шийдвэрлэх хугацаа
  10. 12 дугаар зүйлХөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр

Гуравдугаар бүлэг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

1 зүйл
  1. 13 дугаар зүйлҮйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Дөрөвдүгээр бүлэг Даатгуулагчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн сэргээн засалт

1 зүйл
  1. 14 дүгээр зүйлЭрүүл мэнд, хөдөлмөрийн сэргээн засах зардлын төлбөр

Тавдугаар бүлэг Ажил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт

1 зүйл
  1. 15 дугаар зүйлАжил олгогчид үзүүлэх хөнгөлөлт, чөлөөлөлт

Зургадугаар бүлэг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын мэдээллийн сан

1 зүйл
  1. 16 дугаар зүйлМэдээллийн сангийн бүрдүүлэлт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэж хөдөлмөрлөх явцад хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн архаг болон хурц эмгэгийг;

2.1.2."эмнэлгийн хэрэглэгдэхүүн" гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.1.10. в-д заасныг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.3."протез" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.16-д заасныг;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

2.1.4."үйлдвэрлэлийн осол" гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20-д заасныг;

2.1.5."хурц хордлого" гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.10-т заасныг.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.