Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2026-07-02-нд батлагдсан, 3 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-15
Албан ёсны нэр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Оршил

Агуулга

3 зүйл
  1. 1 дүгээр зүйл2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн дотор тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргасан даатгуулагчийн 2027 он хүртэл хуримтлуулсан тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тэтгэврийн мөнгөн хуримтлалын гарааны үлдэгдэл болгон хуваарилж бүртгэх ажлыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. Энэ хугацаанд хүсэлт гаргаагүй даатгуулагчийн тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тэтгэврийн даатгалын санд буцаан төвлөрүүлнэ.
  2. 2 дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын болон ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгана.
  3. 3 дугаар зүйлНийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэгт заасан журам болон 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан журам, маягтын загварыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө батална.

Эх бичвэр

1 дүгээр зүйл. 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жилийн дотор тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад гаргасан даатгуулагчийн 2027 он хүртэл хуримтлуулсан тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тэтгэврийн мөнгөн хуримтлалын гарааны үлдэгдэл болгон хуваарилж бүртгэх ажлыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхлэн гүйцэтгэнэ. Энэ хугацаанд хүсэлт гаргаагүй даатгуулагчийн тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг тэтгэврийн даатгалын санд буцаан төвлөрүүлнэ.

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын болон ажилгүйдлийн даатгалын сангийн төсвийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгана.

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэгт заасан журам болон 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан журам, маягтын загварыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.