Jury

Хоёрдугаар бүлэг. Тэтгэвэр, тэтгэмж, шимтгэлийн төлбөр

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль 12 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

12.1.Хөдөлмөр эрхлээгүй, энэ хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрийг түүний хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлнө.

12.2.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18.1-д заасан даатгуулагчийн төлбөл зохих хувь хэмжээгээр тооцож үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төлнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.