Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Зохиогчийн эрхийн тухай хууль

Зохиогчийн эрхийн тухай хууль нь 2021-05-06-нд батлагдсан, 58 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-21
Албан ёсны нэр
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

58 зүйл

Зургадугаар бүлэг Бүтээл ашиглуулах нөхцөл

12 зүйл
  1. 35 дугаар зүйлЗохиогчийн эрхийн бүтээлийг ашиглуулах
  2. 36 дугаар зүйлЭрх шилжүүлэх гэрээ
  3. 37 дугаар зүйлЛицензийн гэрээ
  4. 38 дугаар зүйлЗохиогчийн эрхийг хязгаарлах
  5. 39 дүгээр зүйлМэдээллийн зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах
  6. 40 дүгээр зүйлЭрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах
  7. 41 дүгээр зүйлХараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах
  8. 42 дугаар зүйлАрхив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах
  9. 43 дугаар зүйлХувийн хэрэгцээнд зориулан бүтээлийг хэсэгчлэн ашиглах
  10. 44 дүгээр зүйлБүтээлээс эшлэл авах
  11. 45 дугаар зүйлОлон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээлийг ашиглах
  12. 46 дугаар зүйлАрхитектурын бүтээл, хөшөө, уран баримлын зохиогчийн эрхийг хязгаарлах

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Зохиогчийн эрхийн хууль тогтоомж

2.1.Зохиогчийн эрхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг тодорхойлох, хэрэгжүүлэх, хамгаалах болон бүтээл, хамаарах эрхийн объектыг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Ардын урлагийн бүтээлийг хамгаалах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй бөгөөд холбогдох хуулиар зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.