Jury

Дөрөвдүгээр бүлэг. Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлог

Зохиогчийн эрхийн тухай хууль 18 дугаар зүйл. Түүвэр зохиол, бусад эмхэтгэл бүтээлийн зохиогчийн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

18.1.Энэ хуулийн 6.1.13-т заасан бүтээлийн эмхэтгэгч нь эмхэтгэл болон түүвэр зохиолд орсон эх бүтээл бүрийн зохиогчоос бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр авсан зөвшөөрлийн үндсэн дээр түүвэр зохиол, бусад эмхэтгэлийг туурвих эрхтэй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.2.Хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол түүвэр зохиол, эмхэтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь тухайн эмхэтгэлээс үл хамааран өөрийн бүтээлээ чөлөөтэй ашиглах эрхтэй.

18.3.Түүвэр зохиол, бусад эмхэтгэл бүтээлийн зохиогч нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг зөрчөөгүй тохиолдолд эмхэтгэлд зохиогчийн эрх эдэлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.