Jury

Гуравдугаар бүлэг. Зохиогчийн эрх, түүний хугацаа

Зохиогчийн эрхийн тухай хууль 15 дугаар зүйл. Зохиогчийн эрхийг өвлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

15.1.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна.

15.2.Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.
/Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар дүгнэлтээр 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Энэ хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар дүгнэлтээр 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрлсөн./

15.3.Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ.

15.4.Зохиогчийн амины эрх өвлөгдөхгүй.

15.5.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлагч буюу эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй.

15.6.Өв залгамжлагч нь тодорхойгүй, эсхүл өвлөгч нь өв залгамжлалаас татгалзсан тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэмшинэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр2.3.12.3.212

  3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар дүгнэлтийн тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.