Jury

Хоёрдугаар бүлэг. Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл, зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч

Зохиогчийн эрхийн тухай хууль 8 дугаар зүйл. Зохиогчийн эрх эдлэх этгээд

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

8.1.Зохиогчийн эрхийг дараах этгээд эдэлнэ:

8.1.1.бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

8.1.2.Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн болон бүтээлээ өөр улсад анх нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

8.1.3.зохиогчийн эрхийн талаар Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн улсын зохиогч, эрх эзэмшигч;

8.1.4.Монгол Улсад байнга оршин суудаг, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэрт ерөнхий захиргаа нь байрладаг дуу авиа бүхий дүрст бүтээлийн продюсер;

8.1.5.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээлийг байнга байршуулсан зохиогч;

8.1.6.зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхийн бүтээл ашиглах онцгой эрхийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд.

8.2.Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг бүтээл туурвисан этгээд эдэлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.