Jury

Гуравдугаар бүлэг. Зохиогчийн эрх, түүний хугацаа

Зохиогчийн эрхийн тухай хууль 13 дугаар зүйл. Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

13.1.Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид "бүтээл ашиглах онцгой эрх" гэх/ эдэлнэ.

13.2.Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:

13.2.1.хуулбарлах;

13.2.2.нийтэд түгээх;

13.2.3.нийтэд дамжуулах;

13.2.4.нийтэд тоглох;

13.2.5.нийтэд дэлгэж үзүүлэх;

13.2.6.түрээслүүлэх;

13.2.7.үүсмэл бүтээл болгон өөрчлөх.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.