Jury

Тавдугаар бүлэг. Хамаарах эрх эдлэх этгээд, түүний эрх, хугацаа

Зохиогчийн эрхийн тухай хууль 34 дүгээр зүйл. Хамаарах эрхийг хязгаарлах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

34.1.Хамаарах эрхийн объектын зүй ёсны ашиглалтыг зөрчихгүйгээр энэ хуулийн 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу энэ хуулийн 26.1-д заасан хамаарах эрх эдлэх этгээдийн болон хамаарах эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр ашиглаж болно.

34.2.Энэ хуулийн 34.1-д зааснаар хамаарах эрхийн объектыг ашиглах тохиолдолд эх сурвалжийг заавал дурдана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.