Jury

Зургадугаар бүлэг. Бүтээл ашиглуулах нөхцөл

Зохиогчийн эрхийн тухай хууль 36 дугаар зүйл. Эрх шилжүүлэх гэрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

36.1.Бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн, эсхүл хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болно.

36.2.Энэ хуулийн 36.1-д заасан гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

36.2.1.бүтээлийн нэр, тодорхойлолт;

36.2.2.бүтээл ашиглах онцгой эрхийг хэсэгчлэн шилжүүлж байгаа бол шилжүүлж байгаа эрх;

36.2.3.төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл;

36.2.4.зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, үүрэг;

36.2.5.эрх шилжүүлэн авагчийн эрх, үүрэг;

36.2.6.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүлээлгэх хариуцлага;

36.2.7.маргаан шийдвэрлэх журам.

36.3.Эрх шилжүүлэх гэрээнд тусгайлан заагаагүй бүтээл ашиглах бусад онцгой эрх нь зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид хэвээр хадгалагдана.

36.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогч бусад этгээдэд бүтээлийн эх хувь, эсхүл хуулбарын өмчлөх эрхийг шилжүүлснийг зохиогчийн тус бүтээл дэх бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлсэнд тооцохгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.