Jury

Зургадугаар бүлэг. Бүтээл ашиглуулах нөхцөл

Зохиогчийн эрхийн тухай хууль 43 дугаар зүйл. Хувийн хэрэгцээнд зориулан бүтээлийг хэсэгчлэн ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

43.1.Энэ хуулийн 43.2-т зааснаас бусад тохиолдолд хувь хүн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиг олох зорилгогүйгээр нийтийн хүртээл болсон бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хуулбарлаж болно.

43.2.Дараах бүтээлийг хуулбарлахад энэ хуулийн 43.1-д заасан нөхцөл хамаарахгүй:

43.2.1.байшин, барилга байгууламж бүхий архитектурын бүтээл;

43.2.2.компьютерын программ;

43.2.3.мэдээллийн сан.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.