Jury

Наймдугаар бүлэг. Зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн эрх зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Зохиогчийн эрхийн тухай хууль 56 дугаар зүйл. Зохиогчийн эрх болон хамаарах эрхийн зөрчилд тооцогдох үйлдэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-21

56.1.Зохиогчийн эрх болон хамаарах эрхийг дараах тохиолдолд зөрчсөнд тооцно:

56.1.1.зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн объектыг зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ашиглах, гэрээний нөхцөл, журмыг зөрчих;

56.1.2.зохиогчийн эрх болон хамаарах эрхийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг ашгийн зорилгоор үйлдвэрлэх, түгээх, тээвэрлэх;

56.1.3.энэ хууль болон гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх;

56.1.4.зохиогч болон тоглогч уран бүтээлчийн амины эрхийг зөрчих;

56.1.5.эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг олон нийтийн сүлжээнд байршуулах, интернетийн /цахим/ холбоос хийх, хөгжүүлэлт хийх;

56.1.6.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.