Jury

Гуравдугаар бүлэг. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх ажиллагаа

Прокурорын тухай хууль 26 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

26.1.Прокурорын төв байгууллага нь олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүгийн хэргийн талаар дараахь ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага байна:

26.1.1.эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа;

26.1.2.тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх;

26.1.3.хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах.

26.2.Прокурор энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-т заасан ажиллагааг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэх, олон улсын гэрээгээр зохицуулагдаагүй тохиолдолд харилцан адил байх зарчимд тулгуурлан эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцааг харилцан үзүүлж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.