Jury

Зургадугаар бүлэг. Прокурорын үйл ажиллагааны баталгаа

Прокурорын тухай хууль 59 дүгээр зүйл. Эдийн засгийн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

59.1.Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

59.2.Улсын ерөнхий прокурор нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийн саналыг төлөвлөж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

59.3.Прокурорын цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэв, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

59.4.Прокурорын байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа прокурорт орон сууц барих, худалдан авах, өөрөө, эсхүл хүүхдээ сургахад зориулан төрөөс хөнгөлөлттэй зээл авахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.

59.5.Улсын ерөнхий прокурор дараахь баталгаагаар хангагдана:

59.5.1.уналга, холбооны хэрэгслээр хангагдах;

59.5.2.төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаанд тохируулан Улсын Их Хурлаас тогтоосон цалин авах, зайлшгүй шаардлагатай бусад хангамж эдлэх;

59.5.3.гадаадад байх, зорчих хугацаанд дипломат дархан эрх, эрх ямба эдлэх.

59.6.Прокурор ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр, нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний ирэх, очих замын зардлыг хуульд заасан журмын дагуу олгоно.

59.7.Прокурорын байгууллагыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техникийн хэрэгсэл, ажилтныг орон сууцаар хангах зэрэг үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага бүх талын дэмжлэг үзүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Прокурорын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. "Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 9Хураах
  1. Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  2. Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.