Jury

Дөрөвдүгээр бүлэг. Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэр

Прокурорын тухай хууль 34 дүгээр зүйл. Прокурорын зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

34.1.Хуульд заасан тохиолдолд прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад зөвшөөрөл өгнө.

34.2.Прокурорын зөвшөөрөл нь албан тушаалтны шийдвэрийг зөвшөөрч батлах хэлбэртэй байна.

34.3.Прокурорын зөвшөөрлийг бичгээр, эсхүл энэ хуулийн 33.1-д заасан цахим хэлбэрээр өгч болно.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

34.4.Прокурор зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлээ тайлбарлаж, бичгээр, эсхүл энэ хуулийн 33.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.