Jury

Хоёрдугаар бүлэг. Прокурорын үйл ажиллагаа

Прокурорын тухай хууль 18 дугаар зүйл. Зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

18.1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно.

18.2.Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.

18.3.Прокурор шүүх хуралдаанд бусад этгээдийг оролцуулах, гэрчээс мэдүүлэг авах, бусад нотлох баримтыг шинжлэн судлах талаар шүүхэд хүсэлт, шүүх хуралдааны дарааллын талаар санал гаргана.

18.4.Прокурор шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн гаргасан хүсэлт, шийтгэл оногдуулсан шийдвэр, тэдгээрийн хууль зүйн үндэслэл, албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар тайлбар гаргана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.