Jury

Хоёрдугаар бүлэг. Прокурорын үйл ажиллагаа

Прокурорын тухай хууль 13 дугаар зүйл. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

13.1.Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтыг дараахь арга, хэлбэрээр хэрэгжүүлнэ:

13.1.1.хяналтын ажлын бүртгэл хөтлөх;

13.1.2.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах байгууллага, эрх бүхий албан тушаалтны судалгааг гаргуулан авч, хяналтад хамруулах;

13.1.3.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах;

13.1.4.зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагын хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.