Jury

Тавдугаар бүлэг. Прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бүрэлдэхүүн

Прокурорын тухай хууль 44 дүгээр зүйл. Прокурорын байгууллагын албан тушаалын бүрэлдэхүүн

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

44.1.Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана.

44.2.Аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газарт аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана.

44.3.Сум буюу сум дундын прокурорын газарт сум буюу сум дундын ерөнхий прокурор, хяналтын прокурор ажиллана.

44.4.Прокурорын газар нь газар, хэлтэс, алба, тасгийн зохион байгуулалттай байж болно. Орлогч, туслах прокурор, ахлах прокурор нь зохион байгуулалтын бүтцийн нэгжийг удирдаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.