Jury

Гуравдугаар бүлэг. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх ажиллагаа

Прокурорын тухай хууль 27 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хорих ял шийтгүүлсэн хүнийг шилжүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

27.1.Прокурор энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагаанд хяналт тавих дараахь бүрэн эрхтэй:

27.1.1.хүсэлтийг хүлээн авах, эрх бүхий байгууллагад уламжлах, түүнийг гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлэх;

27.1.2.хүсэлтийг гүйцэтгэх эсэхийг хянаж, шийдвэрлэх, зөвшөөрөл олгох;

27.1.3.хүсэлтийн гүйцэтгэлд хяналт тавих;

27.1.4.хүсэлтийг гүйцэтгэх хугацаа тогтоох, хугацааг сунгах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.