Jury

Хоёрдугаар бүлэг. Прокурорын үйл ажиллагаа

Прокурорын тухай хууль 14 дүгээр зүйл. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-13

14.1.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд дараахь хяналт тавина:

14.1.1.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах байгууллагад ирсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах, шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;

14.1.2.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;

14.1.3.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;

14.1.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангасан эсэх;

14.1.5.прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл, шаардлага байгаа эсэх;

14.1.6.таслан сэргийлэх арга хэмжээ авах, дуудан ирүүлэх, баривчлах, албадан ирүүлэх үндэслэл, шаардлага байгаа эсэх;

14.1.7.гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.