Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль нь 2009-07-09-нд батлагдсан, 62 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-11-04.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ

Агуулга

62 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж

2.1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй бол Иргэний хуулийн ерөнхий журам үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцаа /цаашид "барьцаа" гэх/-ны гэрээнд үйлчилнэ.

3.2.Хуульд заасан үндэслэлээр барьцааны харилцаа үүссэн бөгөөд өөр хуулиар тухайн харилцааг тусгайлан зохицуулаагүй бол Иргэний хууль болон энэ хуульд заасан журам үйлчилнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.