Jury

Дөрөвдүгээр бүлэг. Барьцааны зүйлийг ашиглах, хамгаалах

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 24 дүгээр зүйл. Барьцааны зүйлийн чанар байдлыг шалгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Барьцаалагч нь барьцаалуулагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр барьцааны зүйлийн чанар, арчлан хамгаалалтын нөхцөлийг баримтаар болон бодит байдлаар нь ажлын цагаар шалгах эрхтэй бөгөөд барьцаалагчийн энэхүү эрх нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчаас гуравдагч этгээдийн эзэмшилд түр шилжсэн тохиолдолд нэгэн адил хамаарна.

24.2.Барьцаалагч энэ хуулийн 24.1-д заасан эрхээ барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээдийн уг барьцааны зүйлийг ашиглах эрхэд саад учруулахгүйгээр хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт3

  2. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.