Jury

Наймдугаар бүлэг. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 44 дүгээр зүйл. Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

44.1.Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

44.2.Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан шууд худалдах, 46 дугаар зүйлд заасан дуудлага худалдааны аргын аль нэгийг хэрэглэнэ.

44.3.Дараачийн барьцааны хувьд өмнөх барьцаалагч зөвшөөрсөн бол барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдаж болно.

44.4.Дараахь барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно:

44.4.1.газар;

44.4.2.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлвэл зохих үл хөдлөх хөрөнгө болох түүх, урлаг, соёлын үнэт зүйлс.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.