Jury

Хоёрдугаар бүлэг. Барьцааны гэрээ байгуулах

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 11 дүгээр зүйл. Барьцааны гэрээний агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.1.барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, хэрэв үнэ буюу төлбөрийн хэмжээг урьдчилан тогтоогоогүй бол түүнийг тодорхойлох журам;

11.1.2.барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл;

11.1.3.барьцааны зүйлийн байршил, тухайн зүйл нь барьцаалуулагчийн өмч мөн болохыг нотлох баримт, эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн байгууллагын нэр, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар;

11.1.4.барьцааны зүйлийг өөр этгээдэд барьцаалуулсан эсэх тухай лавлагаа;

11.1.5.барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам;

11.1.6.барьцааны шаардлагыг хангах журам;

11.1.7.барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэх эсэх тухай заалт;

11.1.8.барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх бол тухайн эрхийг олж авсан гэрээний үндсэн нөхцөл, хугацаа;

11.1.9.барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх;

11.1.10.бусад.

11.2.Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно.

11.3.Энэ хуулийн 11.2-т заасан гэрээнд барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах аргын талаар нарийвчлан заана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.