Jury

Гуравдугаар бүлэг. Барьцаалбар

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 17 дугаар зүйл. Барьцаалбарт өөрчлөлт оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, барьцааны хууль ёсны эзэмшигч харилцан тохиролцож барьцаалбарт дараахь байдлаар өөрчлөлт оруулж болно:

17.1.1.барьцаалбарын агуулгад оруулсан өөрчлөлтийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж эх хувьд хавсаргах, уг хавсралт нь тухайн барьцаалбарын салшгүй хэсэг болох тухай барьцаалбарт тэмдэглэл үйлдэх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.1.2.холбогдох өөрчлөлтийг тусгасан шинэ барьцаалбарыг энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу үйлдэж, хуучин барьцаалбарыг хүчингүй болгох.

17.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 17.1.1-д заасны дагуу барьцаалбарт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхэд үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж авахгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.3.Энэ хуулийн 17.1.2-т заасны дагуу хүчингүй болсон барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллага хураан авч, архивлан хадгална.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт20.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.