Jury

Долдугаар бүлэг. Шаардах эрх, барьцаалбарыг шилжүүлэх, барьцаалах

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 39 дүгээр зүйл. Барьцаалбар шилжсэнийг бүртгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

39.1.Хууль болон гэрээнд заасан бол барьцаалбарыг энэ хуулийн 38.1-д заасан журмын дагуу шилжүүлэн авсан хууль ёсны эзэмшигч нь энэ тухайгаа улсын бүртгэлд бүртгүүлнэ.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан тохиолдолд хууль ёсны эзэмшигч нь барьцаалбар, мэдүүлгийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

39.3.Улсын бүртгэлийн байгууллага барьцаалбарын эх хувь, мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын нэг өдрийн дотор барьцаалбар болон улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, тэмдэглэл үйлдэж, барьцаалбарыг хууль ёсны эзэмшигчид нь өгнө.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

39.4.Хууль ёсны эзэмшигч барьцаалбарыг өөрийн нэр дээр бүртгүүлэхэд төлбөр, хураамж төлөхгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.