Jury

Дөрөвдүгээр бүлэг. Барьцааны зүйлийг ашиглах, хамгаалах

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 25 дугаар зүйл. Барьцааны зүйлийг зохих ёсоор хамгаалаагүйгээс барьцаалагчид үүсэх эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг зориулалтын бусаар ашигласан, энэ хуулийн 20.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйл, Иргэний хуулийн 170.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд барьцаалагч тухайн үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэхийг түүнээс бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардах эрхтэй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

25.2.Барьцаалуулагч энэ хуулийн 25.1-д заасан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол барьцаалагч барьцаагаар хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

25.3.Барьцаалуулагч энэ хуулийн 25.2-т заасан шаардлагыг гэрээнд заасан хугацаанд, хэрэв гэрээнд тусгайлсан хугацаа заагаагүй бол нэг сарын хугацаанд хангахаас татгалзсан буюу хангаагүй бол барьцаалагч нь барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.