Jury

Гуравдугаар бүлэг. Барьцаалбар

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 15 дугаар зүйл. Барьцаалбарын агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Барьцаалбарт дараахь зүйлийг тусгана:

15.1.1."Барьцаалбар" гэсэн гарчиг ;

15.1.2.барьцаалуулагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газар;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.3.анхны барьцаалагчийн оноосон нэр, оршин байгаа газар;

15.1.4.барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол үндсэн үүргийн үүрэг гүйцэтгэгчийн овог, эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газар;

15.1.5.барьцааны эрх үүссэн үндэслэл, он, сар, өдөр, газар;

15.1.6.барьцаагаар хангагдах үүргийн болон хүүгийн хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох арга;

15.1.7.барьцаагаар хангагдах үүргийг хугацаанаас нь өмнө гүйцэтгэж болох эсэх тухай заалт;

15.1.8.барьцааны зүйлийн нэр, түүний шинж байдлын тодорхойлолт, байршил, эрхийн улсын бүртгэлийн дугаар;

15.1.9.үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх барьцаалсан бол тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаархи энэ хуулийн 15.1.8-д заасан мэдээлэл, уг эрхийн хүчинтэй байх хугацаа;

15.1.10.барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байгаа эсэх тухай заалт;

15.1.11.барьцаалбарыг түүний хууль ёсны эзэмшигч бусдад шилжүүлэхийг барьцаалуулагч зөвшөөрсөн тухай заалт;

15.1.12.барьцааны зүйлээс шаардлагыг хангах журам;

15.1.13.барьцаалбар үйлдсэн он, сар, өдөр;

15.1.14.барьцаалуулагчийн, хэрэв барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол барьцаалуулагч болон барьцаагаар хангагдсан үүргийн үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдээллийн аль нэгийг тусгаагүй барьцаалбар хүчин төгөлдөр бус байна.

15.3.Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад мэдээллийг талууд харилцан тохиролцож барьцаалбарт тусгаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.