Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль 10 дугаар зүйл. Дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-09
Мөрдөж эхэлсэн
2009-07-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Хамтран өмчлөх дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулахад барьцааны зүйлийн өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр авна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.2.Үл хөдлөх эд хөрөнгө дундаа хэсгээр өмчлөгч өөрт оногдох хэсгээ барьцаалуулахад Иргэний хуулийн 108.3-т заасны дагуу бусад өмчлөгчид мэдэгдэнэ.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан өмчлөгч өөрт оногдох хэсгээ барьцаалагчийн шаардлагаар худалдах бол дундаа хэсгээр өмчлөх бусад өмчлөгч тухайн хэсгийг Иргэний хуулийн 108.6-108.8 дахь хэсэг, 490 дүгээр зүйлд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.