Jury

Гуравдугаар бүлэг. Тариалангийн үйлдвэрлэл

Тариалангийн тухай хууль 16 дугаар зүйл. Тариалангийн үйлдвэрлэл, түүний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-29
Мөрдөж эхэлсэн
2016-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-21

16.1.Тариалангийн үйлдвэрлэлд таримал ургамлыг тариалах, арчлах, ургуулах, хураан авах, тээвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаа хамаарна.

16.2.Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараахь төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ:

16.2.1.зусах болон өвөлжих үр тарианы ургамал;

16.2.2.төмс, хүнсний ногоо, мөөг;

16.2.3.жимс, жимсгэнэ;

16.2.4.нэг ба олон наст тэжээлийн таримал;

16.2.5.тосны ургамал;

16.2.6.техникийн ургамал;

16.2.7.эмийн болон цэцэг, гоёл чимэглэлийн таримал;

16.2.8.бусад таримал.

16.3.Тариалангийн газарт хар тамхи, мансууруулах болон хордуулах үйлчилгээтэй таримал тариалахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөдөө аж ахуйн тухай хууль

    Заалт4.1.46.3

  2. Таримал ургамлын үр, сортын тухай хууль

    Заалт10.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.