Jury

Хоёрдугаар бүлэг. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

Хөдөө аж ахуйн тухай хууль 6 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ангилал, төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дараах ангилалтай байна:

6.1.1.мал аж ахуй;

6.1.2.газар тариалан;

6.1.3.хадлан, тэжээл үйлдвэрлэл;

6.1.4.агро-ойн аж ахуй;

6.1.5.хөдөө аж ахуйн аялал жуулчлал.

6.2.Мал аж ахуйн үйлдвэрлэл нь үйл ажиллагааны онцлогоос хамаарч дараах төрөлтэй байна:

6.2.1.бэлчээрийн мал аж ахуй;

6.2.2.эрчимжсэн мал аж ахуй;

6.2.3.бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй хосолсон;

6.2.4.ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн мал аж ахуй.

6.3.Газар тариалангийн үйлдвэрлэл нь Тариалангийн тухай хуулийн 16.2-т заасан төрөлтэй байна.

6.4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч энэ хуулийн 6.1-д заасан үйлдвэрлэлийг хослуулан эрхэлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.