Jury

Гуравдугаар бүлэг. Тариалангийн үйлдвэрлэл

Тариалангийн тухай хууль 17 дугаар зүйл. Тариалангийн бүс нутаг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-29
Мөрдөж эхэлсэн
2016-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-21

17.1.Тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх зорилгоор тариалангийн бүс нутгийг энэ хуульд заасны дагуу тогтоож болно.

17.2.Тариалангийн бүс нутаг, түүний заагийг тогтоох асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

17.3.Тариалангийн бүс нутаг хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд байж болно.

17.4.Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно.

17.5.Тариалангийн бүс нутагт суурин болон хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг тусгайлсан бэлчээрт эрхэлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тогтоолд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.