Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хөдөө аж ахуйн тухай хууль

Хөдөө аж ахуйн тухай хууль нь 2026-06-19-нд батлагдсан, 20 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ

Агуулга

20 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Хөдөө аж ахуйн ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭМЖЛЭГ

1 зүйл
  1. 17 дугаар зүйлХөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дэмжлэг

Тавдугаар бүлэг Хөдөө аж ахуйн САЛБАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ

1 зүйл
  1. 18 дугаар зүйлХөдөө аж ахуйн салбар дахь төрийн удирдлага, зохицуулалт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрөөс хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлогын дэмжлэгтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн хууль тогтоомж

2.1.Хөдөө аж ахуйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Малчны тухай хууль, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Үрийн тариалангийн даатгалын тухай хууль, Органик бүтэгдэхүүний тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.