Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Тариалангийн тухай хууль

Тариалангийн тухай хууль нь 2016-01-29-нд батлагдсан, 28 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-01-29
Мөрдөж эхэлсэн
2016-01-29
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-21
Албан ёсны нэр
ТАРИАЛАНГИЙН ТУХАЙ

Агуулга

28 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Тариалангийн тухай хууль тогтоомж

2.1.Тариалангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."хөрс" гэж Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 4.1.1-д заасныг;

3.1.2."тариалангийн талбай" гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг;

3.1.3."атар газар" гэж холбогдох судалгаагаар тариаланд тохиромжтой газар гэдэг нь тогтоогдсон, тариалан эрхлэх зориулалтаар ашиглагдаагүй байгаа газрыг;

3.1.4."хөрсний шим тэжээлийн бодис" гэж ургамлын өсөлт, хөгжилтөд шаардагдах хөрсөн дэх бодисыг;

3.1.5."хөрсний үржил шим" гэж ургамлын ургац бүрдүүлэхэд шаардагдах чийг, хөрсний шим тэжээлийн бодис, агаар, дулаан, физик-механик шинж, хими, биологийн орчныг тодорхойлж байгаа хөрсний чадавхыг;

3.1.6."тариалангийн бүс нутаг" гэж таримал ургамал ургуулах хөрс, цаг уурын тохиромжтой нөхцөл бүрдсэн нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн зохистой уялдааг хангах зорилгоор төрөөс тусгайлан тогтоосон бүс нутгийг;

3.1.7."эрчимжсэн мал аж ахуй" гэж суурин болон хагас суурин байдлаар өндөр ашиг шимт мал, тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх үйл ажиллагааг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.